ГАДАА ХҮЙТЭН Ч "ХАЛУУН" СЭТГЭЛТЭЙ БАЙЦГААЯ ...

Хотын захын дүүргүүдэд амьдарч буй бяцхан иргэддээ боломжийнхоо хирээр бэлэг , хувцас , тоглоомын төвд тоглох эрхийн хамт бэлэглэв. Тэд идэр есийн хүйтнээр усаа зөөж , түлшээ базааж ээж аавдаа тус дэм болон гүйж явахтай таарч баярлуулав. 
Гадаа хүйтэн ч халуун сэтгэл бидэнд бий🙏 
Албан байгууллагууд анги хамт олон , сошиол групп нэгдэлүүд шинэ жилийн баяраа тэмдэглэхийн зэрэгцээгээр бяцхан үрсээ баярлуулж , нийгэмдээ өнгө нэмэрлэж байхыг бид уриалж байна. Арга хэмжээ маань жил бүр уламжлал болон үргэлжлэх болно. 
Мөн та бусдад туслахдаа камераа гэртээ үлдээж байгаарай.
Хүндэтгэсэн : 
Мэдээллийн анхдагч бодит эх сурвалж Neguun.mn мультимедиа мэдээ мэдээллийн сайтын хамт олон 
Мэлхий ордонд төрөгсдийн групп 
Гэрэлт амартизатор авто сервис Гэрэлт авто сервис
Candy world тоглоомын төвийн хамт олон

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.