УЛААНБУРХНЫ 8 ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол долоодугаар сарын 30-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ зэрэг холбогдох газрууд шаардлагатай арга хэмжээг авч ажилласаар байгаа.

Гэвч Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр наймдугаар сарын 22-ны байдлаар Баян-Өлгий аймаг улаанбурханы найман тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 12 болсон байна.

Сэжигтэй тохиолдлын тоо өсч байгаа учир шат, шатны бүх эрүүл мэндийн байгууллагуудад тандалтын багийг ажиллуулж эхэлсэн. Мөн Баян-Өлгий аймаг руу хоёр дахь удаагаа зөвлөн туслах багийг явуулжээ.

Түүнчлэн тус аймагт бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудыг 86 хувьтай вакцинжуулжээ. Одоогоор Улаанбурханы товлолын вакцинд хамрагдаагүй 1500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай нярайн судалгааг гаргасан байна.

ЭМЯ-наас Баян-Өлгий аймгаас болон баруун аймгуудаас орж ирж байгаа хилийн шалган нэвтрүүлэх байрууд, Алтай таван богд руу явж байгаа аялагчдад зөвлөмж өгч халдварын голомтот бүс рүү иргэд аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.