ХОЛБОЛТОО САЛГУУЛСАН "МОНКОН" ГРУПП ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН РҮҮ ХӨРСНИЙ УСАА ШАХЖЭЭ

"Монкон групп" ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан.

Гэвч тус компани наймдугаар сарын 19-20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа дахин шахжээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн шалгана гэж НЗДТГ-аас мэдээллээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.