ТӨРСӨН ЭЦЭГТЭЭ ХҮЧИНДҮҮЛСЭН ХОЁР НАСТАЙ ОХИНЫ ДҮГНЭЛТИЙГ ЗӨРҮҮТЭЙ ГАРГАСАН ШШҮХ, АРХАНГАЙ АЙМГИЙН ШИНЖЭЭЧ ЭМЧИЙГ ТУСГАЙ СУБЪЕКТЭД ШАЛГУУЛНА !

Хоёрхон настай охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн хэрэг энэ оны зургаан сард гарсан. Гэтэл энэ хэрэг одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй бөгөөд гэрчид мэдэгдэлгүй хэргийг хаах гэж байгаа тухай хохирогчийн ээж мэдээллээд байгаа юм. 

 

Уг нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хоёр жил байх ёстой боловч энэ хэргийг одоо охины ээжийг хуулийн мэдлэггүйгээр нь далимдуулан нууцаар хаах гэж байж болзошгүй талаар эх сурвалжаас мэдээлж байгаа. 

 

Олны танил, бид бүгдийн хэлдгээр "Инфлүүнсэр" гэгдэх хүмүүс энэ төрлийн бэлгийн хүчирхийллийн дуу хоолой болж байна гэж хэсэг сенсаци дэгдээж тусална хэмээж байсан боловч хандалт аваад л таг болчихдог нь энэ хэрэг дээр ч харагдсан. 

 

Тиймээс тухайн хүмүүст ямар ч хамааралгүй учир охины ээж өмгөөлөгчтэйгөө тус хэрэгтэй холбоотой материалыг дэлгэн нэр бүхий эрхмүүдийг хуулийн дагуу шалгуулах хүсэлт өгөхөөр болжээ.

 

Тэдгээрээс хамгийн их сонирхол татаж байгаа нь ШШҮХ нэрлэгдэж байна. Учир нь тухайн хэргийн анхны шинжээчийн дүгнэлт охин хальс урагдалтай хэмээн гарсан нь Архангай аймагт бол , Нийслэл Улаанбаатар хот дахь шинжээч эмчийн дүгнэлт охин хальс урагдалгүй хэмээн гарсан.


Тэгвэл охины ээж болох н.Булганнямын өмгөөлөгч эдгээр буруу хариу гаргасан газруудыг хуулийн дагуу шалгуулахаар болжээ.


Дашрамд мэдээлэхэд сүүлийн үед асуудал дагуулах болсон  ШШҮХ буюу ХЗДХЯ-ны харьяа агентлаг нь Цагдаагийн байгууллагаас гавьяаны амралтандаа гарч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн буюу тэтгэвэртээ гарсан албан тушаалтнуудыг даргаараа томилох болоод нилээд уджээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.