ХАРАМСАЛТАЙ НЬ ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ НЭМЭГДСЭЭР Л !

Гэр бүлийн хүчирхийллийн 162 дуудлага нэг өдөрт бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг тасрахгүй байгааг харуулсаар байна. Цагдаагийн байгууллагын 102 утсанд гэр бүлийн хүчирхийллийн өдөрт бүртгэгдэх дуудлага 100-аас буурахгүй, өдөр бүр энэ тоо нэмэгдэж байгаа нь хүчирхийлэл гаарч байгаагийн илрэл болж байна. Үүний улмаас ч сүүлийн үед харамсалтай хэргүүд ар араасаа гарах боллоо. Тиймээс хүн бүр хүчирхийллийн шинж чанартай үйлдэл сонсож, харсан бол чимээгүй байлгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүсэж байна.

 

Ингэснээр иргэн та ямар нэгэн байдлаар хүчирхийллийн золиос болж магадгүй хэргийг таслан зогсоож байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.