Э.ЭНХБАТ НАЧИН НАС БАРААГҮЙ БӨГӨӨД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ ХҮСЬЕ

Улсын начин Э.Энхбат Олимпын аварга, өөрийн найз Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтэж БНСУ-ын эмнэлэгт эмчлүүлж буй. Түүнийг өнөөдөр Монгол улсад авчран эмчлэхээр болсон тухай эх сурвалж мэдээлсэн.  


Түүнийг нас барсан гэх мэдээлэл ч гарах боллоо. Энэ асуудалд түүний өмгөөлөгч О.Санчирбал ЗАЛРУУЛГА хийлээ. Тэрээр: Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал байна. БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.