25 April 2020
10 mins read
159k Views
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутаг, маргааш өдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжилнэ үү. Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас Бэлтэс, Үүр, Хангай нурууны Хөгшин Орхон, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ. Сэлэнгэ /Сүхбаатар/, ОРХОН, /Сүхбаатар /,Хараа гол /Дархан хот/, Бэлтэс /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Онон /Дадал/ Хэрлэн гол /Мөнгөнморьт/, Хүдэр /Хүдэр сум/, орчимд үерийн түвшинг 5-70 см мөн Хөгшин-Орхон гол /Хархорин/ Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-15 см давсан байна. Цаашид: 8 дугаар сарын 16-нд Дэлгэрмөрөн гол Мөрөн хот орчмоор усны түвшин 40 см орчим нэмэгдэх хандалгатай байна. 15-16-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Эх сурвалж: ЦУОШГ