“ХАРИУЦЛАГААР ҮЛГЭРЛЭЕ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ”

Шинэ жилийн баярын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан, иргэдийн архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, хэтрүүлэн хэрэглэснээр осгох, амь нас эрүүл мэндээрээ хохирох, гэмт хэргийн хохирогч холбогдогч болох нь цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна. 


Тухайлбал : Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт хоёр найз архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үл ялих зүйлээс хоорондоо маргалдаж, амь насыг хөнөөсөн харамсалтай гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.


Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах чиглэлээр Хариуцлагаар үлгэрлэе нөлөөллийн арга хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 1 сарын 02-ны хооронд зохион байгуулж байна. Иймд иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд баяр, амралтын өдрүүдийг өнгөрүүлэхдээ аль болох архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.