ТОСК-ЫН НЭР БАРИГЧДЫН ТҮҮЧЭЭ БОЛЖ ДАРГА АСАН А.ГАНТУЛГА 6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВЛАА

Төрийн орон сууцны корпорацийн дарга асан А.Гантулгыг өнгөрсөн 2017 оноос хойш авлигын хэргээр шалгаж, улмаар шүүх хурал нь болж анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноожээ. 


Хэргийг сануулбал, “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон.



Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан.


А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.