СОЛОНГОС ОХИД МОНГОЛ ОХИНЫГ БҮЛЭГЛЭН ЗОДЛОО, МОНГОЛ ЗАЛУУС СОЛОНГОС ЗАЛУУГ БҮЛЭГЛЭН ЗОДЛОО !

Монголд ажилладаг Солонгосын иргэнийг таван монгол залуу бүлэглэн зодсон гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа.


Тухайн мэдээлэлд Монголд ажилладаг солонгос иргэнийг монгол залуус машиндаа хүчээр суулгаж зодсон гэх утгаар гарсан байна. Хохирогч нүд чих рүүгээ цохиулсан, хамрын яс хугарсан тул мэс засал хийлгэсэн гэж ярьжээ. Мөн "Тэдгээр этгээдүүдийн дунд цагдаагийн алба хаагчийн хувцастай хүн байсан гэх мэдээллийг өгсөн байна. Мөн тухайн хэргийг солонгос охид монгол охиныг бүлэглэн зодсон хэргээс үүдэлтэй байж болзошгүй гэж хохирогч ярьжээ.

Одоогоор хэргийн шалтгаан тодорхойгүй байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Баянзүрхийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байна. Одоогоор өс хонзонгийн үүдэлтэйгээр ийм хэрэг гарсан эсэх нь тогтоогдоогүй байна. Хоорондоо тийм асуудал болсон. Тухайн үед дуудлага хүлээн аваад шалгагдаж байна." гэлээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.