УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ УИХ-Д СОНГОГДОЖ БАЙЖ Л УНАХ УНААТАЙ БОЛЖ , АМЬДРАХ БАЙРАА ТОМСГОЖ , ХӨРӨНГӨ БЭЛЭЭ “ЗУЗААТГАЖ” ЧАДЖЭЭ

2020 онд УИХ-ын гишүүн болохдоо АТГ-т бөглөж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг нь хоосон шахууг нь илтгэж байсан эрхэм , улсын их хуралд 4-н жил заларсаныхаа дараагаар буюу УИХ-ын 2024 оны сонгуулийн сунгаанд зориулж хөрөнгө орлогын мэдүүлэгээ бөглөтөл хөрөнгө бэл нь үлэмж хэмжээгээр өссөн нь нотлогджээ !

Тодруулбал : Г.Дамдинням 2020 ,  2021 ,  2022 онд хөл дүүжлэх унаагүй гэж мэдүүлж байсан бол сая нэр дэвшихдээ 299 сая төгрөгийн “Land cruiser-300” загварын жийптэй гэж мэдүүлжээ. 

Г.Дамдинням 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо эхнэр нь Ц.Уянгыгаа нэг ч төгрөгийн орлогогүй хэмээн мэдүүлж байсан бол сая нэр дэвшихдээ эхнэрээ жилд 100 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.

Г.Дамдинням 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо 265 сая төгрөгийн нэг орон сууцтай байсан бол одоо 975 сая төгрөгийн хувийн хаустай болжээ. 

Г.Дамдинням УИХ-ын гишүүн болохдоо дансандаа 57 сая төгрөгтэй байсан бол одоо 109 сая төгрөгтэй болсон ба анх 30 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол одоо 179 сая төгрөгийн хадгаламжтай болжээ.

Мөн анх 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж байсан бол одоо үнэт эдлэлийнх нь үнэ хагас тэрбум давж, 595 сая төгрөгт хүрчээ. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням сая нэр дэвшихдээ УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж Пүрэвийн Бямбасүрэнтэй “Топ майнинг солюшнс” ХХК-ийг 50, 50 хувиар эзэмшдэг. Өөр ямар ч компани, бизнесгүй гэж мэдүүлсэн байдаг ба тэрээр өнгөрөгч 2023 онд Хөгжлийн банкны 33 тэрбумын асуудалдаа тайлбар өгөхдөө ч “Миний 50 хувийг нь эзэмшдэг “Топ майнинг солюшнс” ХХК бол ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, хоосон компани. Татварын акт гэх мэт бүх зүйлийг нь шалгаад үзэж болно” хэмээж байв. Тэгвэл Г.Дамдиням гэгч нь огт бизнесгүй, нэр дээрх ганц компани нь хоосон юм бол 975 сая төгрөгийн хувийн хаус , 300 сая төгрөгийн “Land cruiser 300” зэргээ хаанаас, хэрхэн, яаж олж авсан байж таарах вэ ? хэмээх таавар олон нийтэд хариултгүй үлдэж таарах нь...

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.