ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.АРИУНБОЛД НЬ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ !

Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболд нь 2015 онд Тамгын газрын дарга байх үедээ тухайн үеийн засаг дарга байсан Б.Ханбаатартай нийлж 26 настай малын эмч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдож батлан даалтаар суллагдаж байсан. Тэгвэл тэрээр дахин гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй байна.

Тодруулбал : Г.Ариунболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Өлзийням гэх эмэгтэйг зодож танхайрсан тухай хохирогч өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн.Тухайн эмэгтэй нь Баянчандмань суманд худалдааны төвийг түрээслэн хоолны үйлчилгээ эрхэлдэг ба тус сумын засаг дарга мөн “7 га газар авах уу" хэмээсэн талаар ч   хохирогч мэдээлсэн.Одоогийн байдлаар хохирогч эмэгтэй шүүх эмнэлэгт ханджээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.