"ТЭР БИШ БИД ХОХИРОГЧ" ГЭХ МЭДЭЭЛЛИЙН АРД ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ НАСЫГ ЭРСДҮҮЛСЭН АЛБАН ТУШААЛТНУУД ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ ВИЙ ...
Гал унтраах 63 дугаар ангийн гал унтраагч Э.Мөнхжаргал энэ сарын 3-нд 10.000 вольтын хүчдэлд цохиулж амь насаа алдсан. Түүнээс хойш амиа алдсан алба хаагчын эхнэр гэх Ж.Одгэрэл хэвлэлд ярилцлага өгч Э.Мөнхжаргалын ар гэрийхний талаар ийнхүү ам нээсэн юм. Хадмууд маань 70 сая төгрөг авахын тулд хүүгээ үнэгүйдүүлж байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан бол тэтгэмж олдоно. Хэрэв албан бус ажлаар яваад нас барсан бол тэтгэмж олдохгүй, зургаан сарын цалин өгдөг гэж байна. Чи дуугай бай. Бид мэдэж байна” гэж дайрч, давшилсан. хэмээн талийгаачийн ар гэрийхнийг тодорхойлсон байдаг. Харин энэ тал дээр амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн ар гэрийнхэн өөр бодолтой байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тэдний хувьд Ж.Одгэрэл гэдэг эмэгтэйг бид сайн танихгүй бараг л анх удаа харж байгаа хэмээн тайлбарлав. Талийгаачийн төрсөн ах Э.Мөнхэрдэнэ : Одгэрэл гэж эмэгтэй бид нартай огт уулзаж байгаагүй. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр дүүгээ өнгөрснийг мэдээд очиход энэ бүсгүйг харсан. Талийгаачийн цогцсыг таниулахад л тэр бүсгүйтэй уулзсан. Хуулийн байгууллагаас эмэгтэй хүн болон ээж, аавыг нь оруулахгүй байхыг хүссэн. Бид нар нэг тойроод л гарсан, гэтэл бүтэн биеийг нь харсан мэтээр ярилцлага өгчээ. “Хуйхалсан толгой шиг”, “тарваганы боодог” шиг гэж ярьснаас болж 60 хүрсэн ээж, аав хоёр маань гүн шоконд орсон. Талийгаачийн төрсөн дүү Э.Нандинчимэг : Энэ бүсгүйг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр манай гэр бүлийнхэн мэддэг болсон, түүнээс өмнө мэддэг байгаагүй. Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн гэж худал ярьсан. Буяны ажилтай байхад ийм үйлдэл гаргахгүй. Орж ирээд буянд нь өгсөн 900 мянган төгрөгөөө эргүүлж авсан, хажууд нь байсан одон медалийг нь булаагаад зугтсан. Эхлээд зул барих гэж байгаа юм болов уу гэж гарыг нь хартал хөрөг рүү нь дайрч, хажууд нь байсан одон медалийг нь булаагаад зугтсан хэмээн тайлбарлав. Мөн талигаачийн гэр бүлийнхэн өмгөөлөгч аваад ослын шалтгааныг тодруулахаар хуулийн дагуу шалгуулж байгаа. Дүүгийнхээ араас буян хийх гэж 10 хоног чимээгүй тэвчлээ. Аргагүйн эрхэнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай гэр бүлийн талаар буруу мэдээлэл тархаад байгаа учир мэдэгдэл хийлээ гэв. Мөн тухайн эмэгтэй өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагынхаа үеэр зулбасан, хүүхэд тээх боломжгүй гэж ярьж байсан боловч одоо жирэмсэн болсон гэдэгт нь ар гэрийнхэн нь эргэлзэж байгаагаа илэрхийллээ. Мөн энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас ар гэрийнхэнтэй нь тохиролцоё гэх байдлаар харьцаагүй бөгөөд хэргийн үнэнийг тогтоолгохоор ар гэрийнхэн нь хуулийн дагуу явж буйгаа ийнхүү мэдэгдлээ. Ийнхүү талийгаачийн гэр бүлийхэн мэдэгдэл хийв. Харин нөгөө талд Өөрийгөө талийгаачийн эхнэр гэх Ж.Одгэрэл цахим орчинд дараах байдлаар жиргээ оруулжээ. Ийнхүү амь хохирогчийн гэр бүл болон эхнэр гэх хүмүүсийн хоорондын асуудлаас болж эрдэнэт хүний амь насыг эрсдүүүлсэн албан тушаалтнууд хариуцлагаас мултрах вий..