БАЯР НААДМЫН ҮЕЭР ХҮЙ ДОЛООН ХУДАГ, ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ОРЧИМД 3,184 ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ АЖИЛЛАНА

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас өнөөдөр мэдээллээ.

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг дараах мэдээллийг өгөв. 

2022 онд шинэчлэн баталсан Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид 

  • Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-нд
  • Улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-нд зохион байгуулахаар хуульчилж өгсөн байдаг. 

Баяр наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт цагдаагийн байгууллагаас хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэв. 



Үргэлжлүүлэн "Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг орчимд 12,000-18,000 орчим иргэн цугладаг гэх мэдээллийн дагуу наадмын нээлт, хаалтын 10,755 тасалбар болон жуулчны 2,200 тасалбар зарагдсан.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.