ЗГ-ЫН ШИНЭ БҮТЭЦ: 3 ШАДАР САЙД, 3 ҮХД, 16 ЯАМДТАЙ АЖИЛЛАНА

МАН, АН, ХҮН намын хамтран байгуулах Засгийн газар гурван шадар сайд, гурван Үндэсний хорооны дарга, ерөнхий чиг үүргийн -4, чиглэлийн 12 яамтай байхаар бүтцээ зурсан гэх агуулгыг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн нийтэлж байна.

Уг бүтцийг танилцуулбал,

Нэг. Шадар сайдын албан тушаал

  1. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд,
  2. Шадар сайд
  3. Шадар сайд

Хоёр. Үндэсний хорооны дарга

  1. Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга
  2. 20 минутын Үндэсний хорооны дарга
  3. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга

Гурав.Ерөнхий чиглэлийн яамд |4|

  1. Эдийн засгийн хөгжлийн яам
  2. Гадаад харилцааны яам
  3. Сангийн яам
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам

Дөрөв.Чиглэлийн яамд |12|

  1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
  2. Батлан хамгаалахын яам
  3. Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам
  4. Боловсролын яам
  5. Зам, тээврийн хөгжлийн яам
  6. Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын яам
  7. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам,
  8. Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам
  9. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  10. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
  11. Эрчим хүчний яам
  12. Эрүүл мэндийн яам байхаар ерөнхий бүтэц зурагдсан байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.