Б.ГАНХУЯГИЙН ӨМГӨӨЛӨГЧ: МИНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ХЭН НЭГЭНД ХАНДАЖ ЯМАР НЭГЭН ЗАХИДАЛ, ӨРГӨДӨЛ ОГТ ГАРГААГҮЙ! БИЧЭЭГҮЙ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ил захидал гэх гар бичмэл зарим мэдээллийн сайт, цахим орчинд тараад байна. Энэ талаар түүний өмгөөлөгч Э. Шинэцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр “Миний үйлчлүүлэгч хэн нэгэнд хандан ил захидал гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Худал мэдээлэл гаргасан талаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Ийм ил захидал огт байхгүй. Өмнө нь Хүний эрхийн үндэсний комисст хандан бичиж байсан захидлын зургийг ашигласан байна. Түүнээс өнөөдөр ямар нэгэн ил захидлыг хэн нэгэнд хаяглаж гаргаагүй, ор үндэслэлгүй” гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.