ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС НЭГ ХҮҮХЭД, 11 ТОМ ХҮН НАС БАРЖЭЭ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын нийт 205 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас нэг хүүхэд, 11 том хүн нас баржээ.

 Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 66  нь гал түймэр, 26 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.