ЭНЭ ОНД 70 ОРЧИМ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

Энэ сарын 17-ны байдлаар, он гарснаас хойш улсын хэмжээнд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв аймгийн 30 суманд ой, хээрийн гал түймрийн 69 тохиолдол бүртгэгдээд байна.


Ой, хээрийн гал түймэрт 685.267 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, экологид 353.085.498 төгрөгийн хохирол учирчээ.


Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,2 хувиар нэмэгдсэн байна. Ой, хээрийн түймрийн аюултай үе зургаадугаар сарын эхний арав хоногт дууссан ч  хойд, баруун хойд ойн бүс нутгаар хуурайшилтын түвшин хэвээр байгааг ОБЕГ мэдээлжээ. Тиймээс ой, хээрээр явахдаа ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан шүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.