СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНООС СОНГОГЧДОД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГЫГ ХЭВЛҮҮЛЖЭЭ

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдод зориулж "Сонгогч танаа" гарын авлагыг хэвлүүлжээ.


Гарын авлагад саналын хуудас бөглөх зааварчилгаа, сонгуулийн тогтолцоо, бэхэн тэмдэглэгээ, хяналтын тооллого зэрэг мэдээллийг багтаасан байна. Уг гарын авлагыг QR код уншуулж, контент хэлбэрээр үзэх боломжтой. Цаасан хэвлэлтээр хэсгийн хорооноос авч болох юм.


Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх зарчмаар (мажоритор), 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.