НАЙМДУГААР АНГИЙН ХҮҮХДҮҮД ЗОДОЛДОЖ, НЭГНИЙХЭЭ ДӨРВӨН ШҮДИЙГ УНАГАЖЭЭ

 Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн хоёр хүү хичээл тарсны дараа сургуулийнхаа орчимд зодолдож нэгнээ гэмтээсэн байна.

Зодооны улмаас нэг хүүгийн үүдэн, дөрвөн шүд булгарсан бөгөөд тухайн хүүхдэд эмчилгээ хийлгэхээр ар гэрийнхэн нь Улаанбаатарт авчраад байгаа юм байна.

Энэ асуудлаар хүүгийн гэрийнхэн ангийн багш Э-д гомдол мэдүүлэхэд “Хичээлийн бус цагаар зодолдсон учир надад хамаагүй. Хүүхдээ хичээлд нь ирүүл, миний цалин хасагдах гээд байна. Үгүй бол хүүхдээ манай ангиас гаргаж болно” гэсэн байр суурь илэрхийлсэн учир хүүгийн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.