ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ АСУУДАЛ ҮҮСЧ АВЛИГАД ИДЭГДЖЭЭ

Тус эмнэлгийн дарга Я.Амаржаргал саяхан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй байсан гэдэг шалтгаанаар АТГ-т баривчлагдсан. Гэтэл тус эмнэлгийн дарга Я.Амаржаргалын дагуулж ирсэн сургалтын албаны дарга Баярсайхан гэгч нь ресидент эмч нарын сургалтын төлбөрийг хувийн дансандаа авч төрийн санд тушаагаагүй гэдэг яриа тус эмнэлгээр гарч цуурайтах болжээ. Баярсайхан нь 100 гаруй сая төгрөгийг хувьдаа авсан байж болзошгүй байна. Я.Амаржаргал ийнхүү хоёрдугаар эмнэлгийн авлигад идүүлж буй байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.