"БОГДЗОНХОВА"-ИЙН ХӨШӨӨНИЙ АРД АХИАД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН "ХӨШӨӨЧИН БҮЛЭГЛЭЛ” БИЙ

Хэнтий аймагт хөшөөнүүд босгосноор "400 сая жуулчин" гэдэг алдарт үгээ Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ зүгээр ч нэг хэлчихээгүй бололтой. 

Улсын төсвийн 2 тэрбум төгрөгөөр барьсан "Андлалын өргөө" -г нурааж хаяад оронд нь өөрсдийнхөө мөнгөөр буюу  /эх үүсвэр тодорхойгүй / өөр хөшөө барьчихдаг баян бүлэглэл бол Л.Оюун-Эрдэнэ ба түүний нөхөд аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр 400 сая жуулчин ирнэ гэсэн тархи угаалт хийлгэж байгаад улсын төсвийн мөнгийг хөшөө цогцолбор нэрээр хуу хамдаг бүлэглэл монголд бий. "Андлалын өргөө"-ний 2 тэрбу төгрөгний цаана Л.Оюун-Эрдэнэ түүний баруун гар Соёлын дэд сайд М.Батбаяр нар байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. Харин энэ удаагийн "Богдзонхова"-ийн 32 тэрбум төгрөгний ард мөн өнөөх алдарт "Хөшөөчин бүлэглэл " байгаа бололтой.

Учир нь тус цогцолборын барилгын зургийг баталсан хүн нь мөн  л Соёлын дэд сайд М.Батбаяр аж. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал тэрээр өмнө нь түүхэн аялал жуучлалын 6 цогцолборыг хариуцан ажиллаж байгаа талаараа хэвлэлд ярилцлага өгч байсан нь энэ.

"Хөшөөчин бүлэглэл" хүчээ авч одоо хоёр, таван тэрбум төгрөг юу ч биш болсон учраас хэдэн арван тэрбум төгрөгөөр л "ярьдаг " болжээ. Харин Соёлын сайд Ч.Номин мэт бол зүгээр л даргын даалгавар гүйцэтгэгч аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.