НЭГҮҮН.МН САЙТЫН ИЛЧЛЭН МЭДЭЭЛСЭН ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДЛЫН ХЭРЭГ 5 САР ГАРАН ШАЛГАГДАЖ БАЙНА

Нэгүүн.мн сайт Хятад иргэд их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож байна гэх мэдээллийн дагуу сурвалжлан ажиллаж байхад Цагдаагийн байгууллагын хойшлуулшгүй ажиллагаа давхцан гайхширал төрүүлж байв. Тодруулбал :  2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд Хятад иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бөгөөд 30 гаруй иргэд олон өрөөнд хуваагдан тоглож байсан юм. Энэ үед Нэгүүн.мн сайтын шуурхай сурвалжлах баг 4 хүний бүрэлдэхүүнтэй шууд дамжуулалт хийж байх үед Хятад иргэд зугтах гэж оролдсон бөгөөд яг энэ үед БГД-ийн цагдаагийн байгууллагын эрүүгийн мөрдөгчид ажиллагаа явуулж таарсан юм. Тухайн өдөр нэр бүхий 21 иргэн, Мөн 300 гаруй сая төгрөг бэлнээр, хөзөр, шоо хэлбэрийн /маажан/ тоглоом, гар утас зэрэг эд зүйлсийг Цагдаагийн байгууллагаас түр хураан авч, шалгалтын ажиллагааг эхлүүлж байсан. 


Тухайн шалгалтын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын, Мөрдөн байцаах алба өнөөдрийг хүртэл шалгасаар байгаа бөгөөд ажиллагаа хэтэрхий удаашралттай явагдаж байна гэж хардах үндэслэл төрсөөр байна.  


тухайн үеийн шууд дамжуулалтыг дараах линк орж үзэх боломжтой.  

https://www.facebook.com/NEGUUN.MN.OFFICIAL/videos/3638401163095718

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.