ДАРАА ЖИЛЭЭС ЭНДСЭН ХҮҮХДИЙГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ХҮҮХДИЙН ТООНД ТООЦОЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ ОЛГОНО

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАВДУГААР САРЫН 13-НД УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН. УЛМААР УГ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ТАВДУГААР САРЫН 22-НД ХЭЛЭЛЦЭЭД ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНД ШИЛЖҮҮЛСЭН БАЙНА.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨХ ТАЛААР ЗАРЧМЫН ЗӨРӨӨТЭЙ ХОЁР САНАЛ ГАРГАСНЫГ ХУРАЛДААНД ОРОЛЦСОН ГИШҮҮДИЙН ОЛОНХ ДЭМЖЖЭЭ.

ХУУЛИЙН ТӨСӨЛД ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХЧҮҮДИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ, ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, БАЙГАЛИЙН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСОЛ, ӨВЧИН, ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС НАС БАРСАН ХҮҮХДИЙГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ХҮҮХДИЙН ТООНД ОРУУЛАН ТООЦОЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ ОЛГОХ ЗЭРЭГ САНАЛУУДЫГ ТУСГАСАН БАЙНА.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.