БШУ-НЫ САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙНХЭН БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургуул ь бий. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ, НЗДТГ - тай хамтран ажиллахаар болсон бөгөөд Б ШУ-ны сайдаар ахлуулсан А жлын хэсг ийнхэн дүүргүүдэд ажиллаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр У ул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БГД-ийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн болон салбарын яам , Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Боловсролын Ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагын холбогдох хүмүүс багт сан Ажлын хэсгийнхэн Баянгол дүүрэгт ажиллалаа. Ингэхдээ 2023-2024 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байгаа Эрдмийн Өргөө Цогцолбор сургуул ийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийнхантай уулзсанаас гадна 28 болон бусад сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Баянгол дүүрэгт 2023-2024 оны хичээлийн жилд дөрвөн сургуулийн 116 бүлгийн 5050 хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байгаа. Тодруулбал, Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн 40 бүлгийн 1600, Нийслэлийн 28-р сургуулийн 46 бүлгийн 2070, Нийслэлийн 141-р сургуулийн 16 бүлгийн 720, Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 14 бүлгийн 660 хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байгаа юм. Эдгээрээс Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн ачаалал хамгийн өндөр нь бөгөөд тодруулбал, дүүргийн 5, 6, 25, 28, 29, 30 дугаар хорооны нийт 6200 гаруй хүүхэд өнгөрсөн онд хичээллэсэн. Ингэхдээ гурван ээлжээр хичээллэхгүйн тулд "Эрхэт Эрдэм" сургуулийн байрыг түрээсэлж, зохицуулалт хийж байсан юм. Тэгвэл энэ хичээлийн жилд тус сургуульд суралцах хүүхдийн тоо 400 гаруйгаар нэмэгдэж нийт 6600 орчим хүүхэд суралцах судалгаа гарсан байна. Иймд 2018 оноос эхлүүлсэн 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг 9 дүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулах асуудлаар Ажлын хэсгийнхэн тухайн сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Солид констракшин” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Гүйцэтгэгчийн зүгээс өргөтгөлийн барилгыг 2018 онд эхлүүлсэн ч захиалагч тал болон Ковид-19 цар тахал зэрэг олон шалтгаанаас болж барилгын ажил удааширсан. Гэхдээ өөрсийн бүх боломжид тулгуурлаж барилгыг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Одоо барилгын гүйцэтгэл 90 хувьтай байна. Барилгыг дуусгахын тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн. Ажлын хэсгийнхэн ярилцаж, санал солилцоод Техникийн комиссыг хуралдуулахаар болсон бөгөөд харин өргөтгөлийн барилгыг хичээлийн шинэ жилээс өмнө барьж ашиглалтад оруул гэсэн үүрэг даалгаврыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өглөө. Мөн дүүргийн 11-р хороонд байрлах 960 хүүхдийн хүчин чадалтай 28 дугаар сургуулийн барилгын явц болон тулгамдаж байгаа асуудлын талаар сургуулийн удирдлагууд мэдээлэл өгсөн. Тус сургуулийн барилгын гүйцэтгэгч “Содон номин констракшн” ХХК 2022 оны 4 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ оны долдугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгөх байсан. Гэвч өнөөдрийн байдлаар зоорийн давхрын төмөр бетон, араг бүтээцийн ажил дуусаж хоёрдугаар давхрын карказ угсралтын ажил хийгдэж байгааг Гүйцэтгэгчдийн зүгээс нэмэлт санхүүжилт олгох, магадлалын нэгдсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газарт шалгуулах шаардлагатай байгаа. Барилга ирэх онд барилга ашиглалтад орно гэсэн мэдээллийг өглөө. Мөн 28-р сургуулийн удирдлагуудын зүгээс 2023-2024 оны хичээлийн жилд МҮИС-ийн байрыг түрээсэлж зохицуулалт хийхээр төлөвлөсөн гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн Баянгол дүүргийн 26-р хороо, Нарны хороололд байрлах 141 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. Иймд тус сургуулийн зүгээс 24-р хороо, “Коёо таун”-нд байрлах 5 давхар барилгыг түрээсэлж хичээллүүлэхээр холбогдох газарт саналаа хүргүүлсэн гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгсөн. Мөн Баянголд дүүрэгт гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байгаа бас нэг сургууль нь дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Оюуны ундраа цогцолбор сургууль”. Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилд “Русская гимназия” сургуулийн байрыг түрээсэлж зохицуулалт хийхээр мөн л холбогдох саналаа дээд шатны байгууллагад хүргүүлсэн байна. Түүнчлэн ирэх хичээлийн жилд тус сургуулийн ачаалал нэмэгдэх тул 22 дугаар сургуулийн хуучин барилга, заалыг буулгаж 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих боломжтой гэдгийг дүүргийн удирдлагууд Ажлын хэсгийнхэнд танилцууллаа.