ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ГУРВАН ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ

Шатахуун тээвэрлэдэг машинд цэвэрлэгээ хийж байгаад гурван иргэн яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байна.
Тодруулбал: Өчигдөр оройны 17:21 цагт  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Задгай”-д шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд гурван хүн цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан тухай дуудлага өчигдөр ОБЕГ-т  иржээ.

Аврах ангийн алба хаагчид 18:02 цагт очиход “Өсөх трейд” ХХК-ийн “Норд бенз” загварын шатахуун тээвэрлэгч автомашины 60 тонны багтаамжтай шатахууны савыг цэвэрлэж байсан  иргэн Б /34 настай, эрэгтэй/,  иргэн А /33 настай, эрэгтэй/, иргэн П /27 настай, эрэгтэй/  нар ухаан алдсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлжээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.