Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСАГТ “ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН КРАНТАА НЭЭХ” ЧАДВАР Ч АЛГА ЧАДВАРТАЙ ХҮН Ч АЛГА ...

ОХУ-аас нийлүүлдэг шатахууны импорт зогссонтой холбоотойгоор манай улсад шатахууны хомсдол үүсч, нийслэлчүүдийн хувьд гурав хоногийн нөөцтэй үлдсэн.Улсын хэмжээгээр АИ-92 бензины сарын хэрэглээ 40 мянгахан тонн, үүний 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас импортолдог. Гэвч ОХУ энэ сарын 16-наас эхлэн нийлүүлэлтээ зогсоожээ.

Эх сурвалжийн хэлснээр ОХУ-ын нийлүүлэгч Роснефть компани "шатахууны нийлүүлэлтээ хязгаарлана" гэдгээ өнгөрөгч тавдугаар сараас манай Засгийн газарт анхааруулсаар байжээ. Гэвч манай талаас тэдэнд ямар нэг хариу өгөлгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн бололтой.

Шатахууны импорт хоёр улсын гэрээгээр зохицуулдаг тул импортлогч компаниуд Засгийн газарт хандаж, Оросын талтай яриа хэлэлцээр хийхийг хүссэн боловч Уул уурхайн сайд П.Ёндон “Тийшээ явах зардал байхгүй” гээд хөдлөөгүй гэх мэдээлэл ч байна. Ингээд Оросын тал өнгөрөгч наймдугаар сарын хоёр дахь хагасаас нийлүүлэлтээ бууруулж, энэ сарын 15-наас зогсоожээ.

Тэгвэл энэ цаг үед Засгийн газраас авсан ганц арга хэмжээ нь шатахууны жижиглэнгийн худалдаанд хязгаар тогтоох байв. Нэг хэрэглэгчид 30 мянган төгрөгийн шатахуун борлуулахаар хязгаар тогтоосон тул ШТС-ууд дээр дараалал үүсч, төв замын нэгдүгээр эгнээ рүү түрж орон түгжрэл үүсгээд байгаа.

2011 онд Оросууд шатахууны нийлүүлэлтээ яг өнөөдрийнх шиг зогсооход Д.Зоригт сайд Роснефтийн үүдийг хагас сар сахиж байж крантаа нээгээд ирж байсан гэдэг. 

Харин өнөөгийн засагт тийм чадвар ч алга, хүн ч алга.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.