НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ЭТТ ХК-ЫГ ХАРИУЦСАН ЗГ-ЫН БЭТ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР НАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
БОГИНЫН ТЭЭВЭР БУЮУ ЦАГААНХАД ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭЭС ГАШУУН СУХАЙТ -ГАНЦ МОД БООМТ ХҮРТЭЛХ ТЭЭВЭРТ ТЭЭВРИЙН ҮНЭЛГЭЭГ БУУРУУЛАХ ҮНЭ ӨГӨХ ӨРСӨЛДӨӨНИЙГ АНХ ЯВУУЛАХДАА УЛС ХООРОНДЫН “С “ЗӨВШӨӨРЛИЙГ ХӨШҮҮРЭГ БОЛГОСОН ТУХАЙД: Терминал талбайгаас 8км зайд ЭТТ ХК ийн өгсөн тааз үнэ 57.700₮ шалгарсан доод үнэ 3900₮ . Төсөвт мөнгөнөөс хэдэн төгрөг хэмнэгдэв ??? Энэ бол цаашдаа биржээр арилжагдсан нүүрсийг хүргэж өгөх тээврийн үнэлгээ шударга бус болох эхлэлийг тавьсан маш хортой жишиг болсон бйдаг. Мөн 2023.04 дүгээр сард ЭТТ ХК -ийн албанаас олон нийтэд гаргасан нэг мэдээлэлд дүгнэлт хийж үзье. 2023.03.03- ний өдрөөс биржийн 96000 тонн нүүрсийг хүргэж өгсөн. Энэ үеийн төсөвт мөнгө нь 1 тонн ачаанд 126.972 төг байсан бол үнийн өрсөлдөөнд 59.306 төг болж тээвэрлэгдсэн.... гэсэн байгаа. Энэ бол биржийн арилжаанд тооцогдсон тээврийн төсөвт өртгийн 60 орчим хувь нь төсөвт үлдсэн буюу тээвэрчдийн хөлснөөс сугалсан мөнгө гэдгийг харуулсан баримт. Зөвхөн энэ жишгээр бодож үзвэл 3 сая тонн *67.666/ 202.998.000.000 буюу 203 тэрбум төгрөг гэсэн багцаа тооцоо гарна. Саяхан ЭТТ ХК -иас нийт 24 удаагийн арилжаагаар 4 сая тонн нүүрс биржээр арилжиж 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг олсон гэж мэдээлсэн. Дээрх байдлаар тээврийн хөлсний зөрүүгээр энэ мөнгийг төсөвт төвлөрүүлсэн үү гэж хардах үндэслэл байна. Тавантолгойн нүүрс тээвэрчид ТББ -ууд нүүрс хулгай, авилга хуйвалдаантай тэмцэж байгаа Ерөнхий сайдын дэмжиж байгаа. Тэгээд ч дээр дурьдсанаар 10 сарын турш хувьдаа хохиролтой ч өөрчлөлт шилжилтийн үр дүнг хүлээж ажилласан. Улс төржөөгүй жагсаал цуглаан хийгээгүй. Хэн нэгний төлөө хөлсний жагсаал хийдэг бүлэг ч биш. Онцгой байдлын 10 сар дуусан тул 362 тогтоолын зарим заалтыг эргэн харж борлуулалт ашиг орлого нэмэгдэхийн хэрээр иргэд тээвэрчдийн орлого нэмэгдэх, Монгол компани ААН -ийн боломж нэмэгдэх хөшүүрэг бодлого явуулахыг Ерөнхий сайдаас хүсч байна. Тавантолгойн 15 мянган тээвэрчид бидний ардаа 100 мянга хүрэх тооны хань ижил үр хүүхдээ тэжээдэг байтал ЭТТ ХК бүрдүүлдэг төсвийг ашигтай хэмнэлттэй болгохын төлөө хөдөлмөрөө шударга бусаар үнэлж, хязгааргүй доод үнэ өгөх өрсөлдөөнөөр тээвэр хийх ёсгүй. Цаашид иргэнийхээ эрх зүйн орчныг дээрдүүлсэн зохицуулалтыг хийх арга замыг ЭТТ сонгох ёстой. Ийм байдлаар тулгалт шахалтад тээвэрчдийг оруулж нүүрсний ашгийг нэмэгдүүлэх чиглэл, тийм онцгой эрхийг УИХ-аас БЭТ- д өгөөгүй. Дараах шаардлагыг ЭТТ ХК хариуцсан ЗГ-ын БЭТ, Сайд Ч.Хүрэлбаатар нарт хүргүүлж байна. Хил нөхцлөөр нүүрсээ борлуулахдаа төсөвт тооцсон тээврийн ханш хөлсийг танаж хасалгүй хүргэх байдлаар тээвэр зохицуулалтыг хийх буюу ЭТТ ХК биржийн дуудлага худалдаанд тооцсон тээврийн бодит ханшны 80 хувиас доошгүй хувийг тээвэрчдэд очих хувиар зохицуулалтыг хийх. Цөөнгүй туршилтаар тээврийг төрийн өмчит компани хариуцах нь эрх зүйн орчны хувьд хязгаарлагдмал зах зээлийн бус жишиг тогтох, тээвэрчдэд ААН д-д хохиролтой байх тул өөр зохицуулалт хийх төсөл санал боловсруулж тээврийн төлөөллийг оролцуулан хэлцүүлэх.. Өнгөрсөн хугацаанд биржээр арилжсан 3 сая тонн нүүрс ЭТТ ХК ийн нийт экспортын 10 орчим хувь болж байна. Иймд энэхүү 3 сая тонн нүүрсийг тээвэрлэхдээ доод үнээр өрсөлдүүлэх замаар тээврийн төсвөөс хэмнэлт хийж нэмэлт ашиг болгосон мөнгөний тоо хэмжээг олон нийтэд ил тод зарлах . “С” зөвшөөрлийг олон машинтай ардаа эзэдтэй хятад компани бүхий том худалдан авагч нарт ашигтай, цөөхөн машинтай дотоодын компани тээвэрчдийг шахах байдлаар хийж байгаа болон С зөвшөөрлийг давуу байдал болгож байгаа Өргөтгөсөн тээвэрийн асуудалд дүгнэлт гаргах. Хувь машинтай жолооч нарын нэгдлээс бүрдэж байгаа компани, хувь банкны зээл машинтай иргэддээ тооцсон квотоор С зөвшөөрөл олгодог зохицуулалт нэмж оруулах. Нийт монгол тээврийн компаниуд тээвэрчдийн паркийг бүрдүүлж байгаа задгай тээвэр давхар машинуудад ажил тээвэр гаргахын тулд Уурхай -Цагаанхад нөхцөлтэй биржийн арилжааг эхлүүлэх, нэмэгдүүлэх . Экспортын салшгүй хэсэг болсон нүүрс тээвэрчдийн амь нас эрүүл мэндийг хохироох эрсдэлд оруулж байгаа нүүрс ачилт буулгалт, зам засвар, хяналт шалгалт хариуцсан алба нэгжийн албан тушаалтан нарын ажил байдалд дүгнэлт гаргаж тээвэрчдийг хохироосон талаарх гомдлыг шалгах “ Тээврийн Хяналтын Зөвлөл” байгуулах. Тээвэрчдийн амь нас эрүүл мэндээр, цалин хөлсөөр хохирооход нөлөөлсөн шийдвэр гаргадаг, үл тоомсорлодог хуулийн цоорхойгоор хариуцлагаас мултарч үлддэг албан тушаалтнуудыг ШҮҮР-дэх хатуу арга хэмжээ авдаг болох эдгээр болно. БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО. ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ