Ц.НЯМДОРЖ:МОД ТАРИНА ГЭДЭГ БОЛ УРЛАГ

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:

"Мод тарих гэ\ж хавар, намартаа бужигнаад л тарьдаг. Хамгийн гол асуудал нь арчилгаа, усалгаа. Олон жил Монголд мод тарих гэж оролдсон. Тарьсан мод нь дараа хавар, намартаа үхчихдэг. Ийм юм болох вий. Би 10 гаруй жил 300-аад модтой ноцолдож байгаа. 

Мод тарина гэдэг бол жижигхэн урлаг маягийн юм байгаа шүү. Өдөр шөнөгүй хөөцөлдөж, усалж тордож байдаг. Модыг нар руу харуулж тарьдаг гэх яриа хүртэл бий. Тиймээс сургалт сурталчилгаа явуулах, сэтгэл тавьж, хөөцөлдөх эзнээ олох, хамгийн гол нь усалгаа зэрэг онцгой анхаарах нь чухал. Тэрбум модыг 10 жилийн хугацаанд ямар газруудад тарихаа тооцоолох хэрэгтэй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.