Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЙМАГ, ОРОН НУТГИЙН ТӨСӨВ ҮРЭЛГЭН БИШ, ҮРЖҮҮЛЭХИЙН ХҮРД ШИГ БАЙХ ЁСТОЙ

2022 оны улсын төсвийн онцлог, давуу талыг Ерөнхий сайд танилцуулаад орон нутгийн төсөв үрэлгэн биш үржүүлэхийн хүрд шиг байх ёстойг анхаарууллаа. Аймаг, орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудал бүрт Засгийн газар анхаарч, тулгамдсан асуудлын санхүүжилтийг  ирэх оны төсөвт тусгуулахыг зорьж ажиллана гэлээ. 

Цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх бодлогыг эрчимжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилго гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод ирэх 2022 онд, ковид-19 халдварын эсрэг гуравдугаар тунг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, ажлын шалгуур үзүүлэлтэд нэмсэн гурван заалтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн шийдэл, алсын харааг тодорхойлох, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Аймаг, нийслэлийн удирдлагуудын ажлын шалгуур үзүүлэлтэд төрийн үйлчилгээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, экологийн тэнцвэрийг хангах, хог хаягдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах гэсэн гурван заалтыг нэмж тусгажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.