“FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА
Монголын хувцас загварын урлагийг дотоод болон гадаадад сурталчлан таниулах, дизайнер, загвар өмсөгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үнэлэмжийг өсгөх, тэдгээрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсад гарган эдийн засгын эргэлтэнд оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Шоугаар 20 орчим загвар зохион бүтээгчийн 300 гаруй бүтээлийг танилцуулагдана. Энэ жилийн “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 арга хэмжээ нь 2022.11.26 буюу Улс тунхагласны баяр, бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа бөгөөд Монголын хувцас загварын салбарын шилдэг дизайнерууд үндэсний үйлдвэрлэгчид, бүхий л топ модель, үе үеийн тэргүүн миссүүд оролцож байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээнд төр засаг, бизнес, урлаг соёлын төлөөлөл, элчин сайдууд, олон улсын байгууллагын удирдлагууд зэрэг нэр хүндтэй эрхэмүүд зочноор оролцдог бөгөөд вип тасалбар нь 250$ -оор худалдаалагдана. Хувцас загварын гайхалтай бүтээлүүд энэ үдэш тайзнаа амилах бөгөөд улаан хивсний ёслол,олон сонирхолтой энтертайнмент хөтөлбөр таны сэтгэлийг баясгах болно. “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 2022.11.26 –нд 18:00 цагт Corporate Convention Center Нэмэлт мэдээлэл авах: 9910-7571 9910-3108 “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 арга хэмжээний Ерөнхий зохион байгуулагч: Princess Fashion Mongolia white-space:pre-wrap;font-family:'Segoe UI Historic', 'Segoe UI', Helvetica, Arial, sans-serif;color:rgb(5,5,5);font-size:15px;font-style:normal;font-weight:400;letter-spacing:normal;text-align:left;text-indent:0px;text-transform:none;word-spacing:0px;background-color:rgb(255,255,255);"> Дэмжигч: Соёлын Яам Хамтран зохион байгуулагч: Miss Mongolia association "> PIAA Studio & Top Masters Shijir association