Ц.АНАНДБАЗАР ТОЙРОГТОО АЙРАГНЫ ӨРГӨӨ БОСГОХООР БОЛОВ. АРД ТҮМНИЙ АЖ АМЬДРАЛ ХАРИН “БОСОХГҮЙ” БОЛОЛТОЙ

2022 оны улсын төсөв батлагдсан.Батлагдсан төсвөөс хамгийн их шүүмжлэл дагуулж , иргэдийг эгдүүлцүүлж байгаа нь их хурлын гишүүн Ц.Анандбазарынх.

Тодруулбал түүний өөрийн сонгогдсон тойрог руугаа татсан мөнгөн дүн , хийж хэрэгжлүүлэхээр зэхсэн бүтээн байгуулалтаа ил тодоор , тод томруунаар нийтлээд байгаа нь энэ. 

Эндээс эрхэм их хурлын гишүүн Булган аймгийн Хутаг-өндөр суманд айрагны өргөө барихад зориулж төрөөс төсвөөс 3-н тэрбум 800-н сая төгрөг батлуулж чадсан гэдгээ бардам нийтлээд байна.Иймд Булганд айрагны өргөө босох нь ч босохоор болжээ , харин Булганчуудын аж амьдрал “босохгүй” бололтой ирэх онд. Айргаа сурталчилахын төлөө энэ мэт данхар төсвөөр гоё сайхан байшин барьж босгохын оронд ард иргэдийнхээ аж амьдрал , амжиргаа залгуулах үйлдвэрлэл үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийсэн бол бодит үр дүнтэй , бодлого төлөвлөлттэй ажил байх байлаа хэмээх зөв шүүмжлэл сошиол орчинд хөвөрсөөр байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.