ХҮН НАМ: Х.НЯМБААТАР ТҮК-ИЙН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЖ, СЭХЭЭТНҮҮДИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-д 2024 оны төсөвт тодотгол хийх тогтоол өргөн барьж, нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг батлуулсан. 

Тогтоолын дагуу нийтийн тээврийн жолооч нар гуравдугаар сарын 1-ээс нэмэгдсэн цалин буюу 3.5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хотын дарга Х.Нямбатаар ТҮК-ийн ажилтнуудын цалинг жолооч нарын адил 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдсэн. 

Тэрбээр энэ талаараа “ТҮК-ийн ажилчдын цалин хөлсийг 3.5 саяд хүргэх тооцоо, судалгааны ажил дууссан. Зургаадугаар сарын 1-ээс шинэчилсэн цалингийн системээр явах бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн юм. 

Гэвч УИХ-ын гишүүн Т.Доржхандаар удирдуулсан ХҮН намынхан жолооч болон ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмсэнийг эсэргүүцлээ. Тодруулбал ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хаягтаа “Гадаад, дотоододын хоёр их сургуулийн мастерийн зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.