25 April 2020
10 mins read
159k Views
Албан тушаалаа урвуулан ашиглаж олон гэмт хэрэг үйлдэж, тэр нь гурван шатны шүүхээр нотлогдож ял сонссон ч шоронд суусан болоод суллагдсан арга зальтай нэгэн гэхээр таньд аргагүй Сангажавын Баярцогт санагдах болов уу... Сангийн сайд асан С.Баярцогтын үйлдсэн хэргүүд нь нотлогдож шүүхээс зохих ялыг нь оноосон байдаг ч Нийслэлийн прокурорын газраас "С.Баярцогтод холбогдох хэргийг 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын дээд шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нэрээр явуулж дараа нь нотлогдохгүй байна гэх үгээр “Халхавчлан” Нийслэлийн прокурорын газраас түүнд холбогдох хэргүүдийг тэр чигт нь хэрэгсэхгүй болгосон !!! Гэтэл С.Баярцогт ямар хэрэг үйлдэж, тэдгээрийг нь гурван шатны шүүх нотолж ял өгсөнийг дахин тодорхой сануулья : Нэгдүгээрт, тэр мэдээлэлд ойр байдлаа ашиглаж албан тушаалын хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон. С.Баярцогт 2009 онд Сангийн сайд байхдаа Рио Тинтотой хэлэлцээ хийх ажлын хэсгийн даргаар ажиллаж байв. Энэ үед тэр чухал мэдээлэл дунд байсан давуу талаа ашиглаж “Айвенхоу майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцааг (тухайн үеийн ханшаар хоёр тэрбум 16 сая 700 төгрөг) худалдан авчээ. Түүний энэ үйлдэл албан тушаал эрх мэдлээ ашиглан хувьцаанаас ашиг олсон “Сонгодог” жишээ юм. Гаднын орнуудад энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 10-15 жилийн ял оноодог. Хоёрдугаарт, эхнэрийнхээ 50 хувийг нь эзэмшдэг компанийг Оюутолгойн ханган нийлүүлэгч болгоод 60 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон. Гуравдугаарт, мөнгө угаасан хэрэг. Тодруулбал, хувьцаанаас олсон ашгаасаа 1,200,000 ам.долларыг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарийн Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас дотоодын банкны дансаар дамжуулан авч мөнгө угаасан нь тогтоогдсон. Дөрөвдүгээрт, С.Баярцогт төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа өндөр үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй болсон бөгөөд энэ хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй. Энэ бол шүүхээр нотлогдож, иргэн С.Баярцогт өөрөө үгүйсгэж чадаагүй баримтууд. Гэтэл түүний холбогдсон эдгээр хэргүүдэд : 2020 оны долдугаар сард : 10 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх : Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг нь өөрчилж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгов. С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, анхан шатны шүүхээс оноосон 10 жилийн ялыг дөрвөн жил найман сар болгон өөрчилсөн. 2021 оны тавдугаар сард Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх : С.Баярцогтод холбогдох ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил найман сар хорих ял болгож өөрчилж С.Баярцогтоос нэг сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх : Бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан.Ингэснээр хэрэг замхрах замдаа орсон байдаг. Нэгэн үе цагдан хоригдож, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж дуулиан дэгдээж явсан этгээд өдгөө АН-ын албан тушаалыг хувиарлаж , MCS группын захирал Ж.Оджаргалтай уулзалт хийж яваа гэх мэдээлэл бий. С.Баярцогт АН-ын даргын суудлыг авах тохироо хийгдсэн ба цаашлаад ерөнхий сайдын суудалд санаархаж буй ч гэгдэх боллоо. Гэвч тэрээр намын дарга цаашлаад ерөнхий сайд болох нь байтугай улс эх орноо тонон дээрэмдсэн хэргээрээ л хариуцлага хүлээж , ял эдэлж, улс төрд байтугай албан тушаалд дахин орж ирэх ёсгүй хүн. Улсынхаа баялагыг зарж олсон мөнгөө оффшор дансанд нууж, түүнийгээ мартсан байсан С.Баярцогтыг улсынхаа сайдад залахын оронд хариуцлага тооцохыг шаардаж хараа хяналттай мэдээлэлтэй байцгаая !!!