Т.ДОРЖХАНД: ЗАРЛАГА НЬ ХЭТЭРХИЙ ТЭЛСЭН ТӨСӨВ БАТАЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас есдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ эцэслэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

УИХ-ын тогтоолын төслийг өөрчлөх хэрэгтэй юм байна. Ингэж байж бид хөгжлийн төсөвтэй болохгүй бол тойргийн төсвөөсөө гарч чадахгүй байна. Тойргийн төсөв 18 их наяд төгрөгийн зардалтай байна. 2,3 их наяд төгрөгийн алдагдалтай. Үүнийг өрөөр санхүүжүүлнэ гэлээ.

Гэтэл авч байгаа ер нь өндөр дүнтэй болоод байвал өрийн хямралаас гарч чадахгүй. Хөгжлийн санхүүжүүлдэг төсвийн эх үүсвэрийг бид шийдэх боломжгүй байна. Сангийн яам болон УИХ-ын гишүүдийн буруу гэж хэлмээргүй байна. Нэгэнт тухайн тойргоос сонгогдсон гээд иргэдийн асуудлыг ярьдаг бол одоо улс орны асуудлыг ярих шаардлагатай. Сонгуулийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Монгол улс нэг том тойрогтой, тойрогтоо хөгжлийн асуудлаа шийддэг, төсөв нь хөгжлийн сахүүжилтийн төсөв байна гэдэг агуулгаар ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийг мөн шаардах болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.