Ө.ШИЖИР: ОДОО ГАНЦ АРДЧИЛЛЫН ОРДОН Л ӨӨРИЙН ӨМЧЛӨЛДӨӨ ҮЛДЛЭЭ. ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ГАЗРЫГ НЬ Э ДАРГА ЗАРААД ДУУССАН

Саяхан болсон Ардчилсан намын 34 жилийн ойн хурал дээр тус намын дарга Л.Гантөмөр “Манай нам олон далавчтай. Угаас ганц далавчтай шувуу өндөрт нисэхгүй. Олон далавчтай ниснэ” гэсэн нь нам доторх олон бүлэг, фракцуудыг нэрлэж хэлсэн гэх. Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан тус намын жижигхэн байр хэдэн жилийн өмнө үгүй болсон. Гэвч одоо Төв шуудангийн урдах байр нь зарагдчихжээ. Намын нэг бүлэг нь зарж идсэн талаар зарим гишүүд сошиалд жиргэлээ. 


Онцолбол тус нам доторх МоАХ фракцын төлөөллүүд энэ талаар хүчтэй дуугарч байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир “Эхлээд хүзүүвч буюу Сүхбаатарын талбайн зүүн талд СТӨ-ний хажууд байрлах манай намын байр зарагдсан, одоо талбайн урд талын С.Зориг агсны хөшөөтэй байрыг Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хужа нар зарчхаж. Гэхдээ угаас намын байр байгаагүй ч түүхэн дурсгал гэж үзээд авч үлдэх ёстой байсан юм. Олон мянган ардчиллын анхдагчид, партизануудын голомт болсон МоАХ өөрийн өмчлөлийн байрныхаа өмнө анхны зохицуулагч С.Зориг агсны хөшөөг тавья. Хөшөөг нь арай ч зарчхаагүй байлгүй дээ…” гэжээ.

Мөн тэрээр “АН-д хүзүүвч, шинэ дэвшилт холбоонд(МҮДН) энэ байрыг, МоАХ-д ардчиллын ордонг тухайн үед өгсөн. Одоо ганц ардчиллын ордон л өөрийн өмчлөлдөө үлдлээ. Эргэн тойрон дахь газрыг нь Э дарга зараад дууссан даа” гэв. 

Ийн Л.Гантөмөр АН-аа олон далавчтай өндөрт ниснэ гэсэн ч бүлэг фракцууд нь байр саваа зарж, талцаж, далавч бүрээрээ салж унасаар. 




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.