ХЯТАДУУД ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГЧ , УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭСРЭГ СӨРӨГ МЭДЭЭЛЭЛД МОНГОЛЫН ХЭВЛЭЛҮҮДИЙГ “ХӨДӨЛГӨЖ” БАЙНА

УИХ-ын гишүүний эсрэг Хятад иргэд манай улсын хэвлэлүүдээр хуурамч ташаа мэдээллийг төлбөртэйгөөр “СЭВЖ” байгаа бололтой. Тодруулбал : УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэн, инженер Чен хо гэгчийг орчуулагчийнх нь хамт балмад хэрцгийгээр зодсон талаарх мэдээлэл нийгмийн сүлжээ болон хэвлэлүүдээр мэдээлэгдэх болов. Тус мэдээлэл нь ташаа бөгөөд гүтгэлэгийн шинжтэй, түүгээр ч зогсохгүй Хятад иргэд “Монголын хэвлэлийнхнийг хөдөлгөж” болдог гэдгийг жишээ болж байна. Учир нь өчигдөр 17.00 цагийн орчимд "УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодууллаа" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагаар очход зодоон болоогүй, харин тухайн Хятад иргэн "Бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч гэрээгээр залилахаар оролдсон" асуудлаар маргаан үүссэн байжээ. Тухайн Хятад иргэн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий Монгол компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилах үйлдэл гаргасан тул уг асуудлаар маргаан үүссэн боловч гадны иргэний биед их хурлын гишүүн байтугай хэн ч халдаж хохироогоогүй , ямар ч гэмтэл тогтоогдоогүй байна. Гэтэл харь иргэн зодуулсан мэтээр , хохирсон мэтээр мэдээллийг хэвлэлийнхнээр зориуд зохион байгуулалттайгаар тарааж , Монголын хэвлэлүүдийг мөнгө байгаа л бол хэр амархан “хөдөлгөж” болдог гэдгийг харуулж байна. Иймд нэр төрдөө халдуулсан , гүтгүүлсэн тал энэ асуудлаар зохих ёсны байгууллагууд нь хандаж байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.