ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН АМИА АЛДСАН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧЫН ЭХНЭРТ ТОМХОН АМЛАЛТ ӨГЧЭЭ
12 сарын 3- ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М харамсалтайгаар амь насаа алдсан. Гэтэл тухайн хэргийн видёо бичлэг болон бусад баримтыг нуун дарагдуулан хэргийг хаах гэж байна хэмээн талийгаачийн эхнэр мэдээлэл хийсэн. Тухайн хэрэг явдлаас үүдэн Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл БЗД -ийн цагдаагийн 3-р хэлтсийн үүдэнд суулт зарласан юм. Тэрбээр “Манай нөхөр хурган дарга нарын зараалд явж байгаад амь эрсэдсэн юм. Нөхөр маань саваагүйтэж яваад тогонд цохиулж нас бараагүй. Нэр төрийг нь сэргээж өг” хэмээн суулт зарласан юм. Ж.Одгэрэл: Манай нөхөр хурган дарга нарын зараалд явж байгаад амь эрсэдсэн юм. Нөхөр маань саваагүйтэж яваад тогонд цохиулж нас бараагүй. Нэр төрийг нь сэргээж өг Харин тухайн хэрэг явдалд суулт зарласан Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэлд Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан Гурав хоногийн дотор Онцгой байдлын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, уучлалт гуйлгуулах болно. Уучлалт байтугайг гуйлгах болно. Асуудлыг шийднэ. Миний дүү биеэ бодох хэрэгтэй байна. Суултаа зогсоочих гэсэн гэлээ. Олон ч асуудалд хариуцлага яригдд аг ч бодит амьдрал дээр буусан зүйл одоогоор алга. Тиймээс энэ удаа Шадар сайд С.Амарсайханг хэрхэн хэлсэн амандаа хүрдэг гэдгийг хархал үлдсэн бололтой.