НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

НЭГ. Дараах БАРАА НӨАТ-аас чөлөөлөгдөнө

  • Гаалиар татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хувийн хэрэглээний бараа;
  • Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;
  • Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;
  • Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг,
  • Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр,
  • Эмчилгээний цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;
  • Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;
  • Монголбанкнаас хийлгэсэн мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт;
  • Борлуулсан алт;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;
  • Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;
  • Улс хоорондын шуудангийн илгээмж;
  • Газрын тостой холбогдсон машин, техник, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;
  • Газрын тос;
  • Чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс гаргасан шаардах эрх;
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;
  • Мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн;
  • ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
  • Инновацийн түүхий эд, материал, урвалж бодис;
  • Импортын мод, бэлдэц, модон материал;
  • Экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан ноолуур, арьс шир;
  • Соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;
  • Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг

ХОЁР. Дараах ҮЙЛЧИЛГЭЭ НӨАТ-аас чөлөөлөгдөнө

  • Банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээ;
  • Даатгалын үйлчилгээ;
  • Үнэт цаас, хувьцаа гаргах, баталгаа гаргах үйлчилгээ;
  • Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээ;
  • Орон сууц хөлслүүлэх үйлчилгээ;
  • Боловсролын үйлчилгээ;
  • Эрүүл мэндийн үйлчилгээ;
  • Шашны байгууллагын үйлчилгээ;
  • Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ.
  • Нийтийн тээврийн үйлчилгээ;
  • Гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
  • Соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
  • Оршуулгын үйлчилгээ.
  • Мал эмнэлгийн үйлчилгээ.
  • Нотариатын үйлчилгээ,
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ.

Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг тодорхойлно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.