ДАРГА НАР НЬ ХИЛИЙН ЧАНАДАД ЗУГААЛАХ ЗУУР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТЕХНОЛОГИЙН НӨӨЦГҮЙ БОЛЖ , ТЭГ ЗОГСОХОД ХҮРЭВ ҮҮ ...

Төрийн мэдэлд очсон Х.Бадамсүрэн захиралтай “Эрдэнэт үйлдвэр”  хүнд байдалд орж байгаа гэх мэдээлэл байна.

Хил гааль хаалттайгийн уршгаар Феррохром Ф-200 огт байхгүй оны эхэнд гэрээ хийсэн компани нь авчрах боломжгүй гэх хариу өгсөн бол Эмульгатор 3-5 хоногийн нөөцтэй. Карбид кальци дууссан нийлүүлэх компани олдохгүй, хүхэрт натри-65% байхгүй болжээ. Тиймээс тус үйлдвэрт дээрх гол нэрийн технологийн бүтээгдэхүүний нөөцийг орлуулж хэрэглэх асуудлаар судалгаа хийх ажлын хэсэг гаргажээ. Хэрвээ орлуулах боломж олдохгүй бол “Эрдэнэ үйлдвэр” тэг зогсоно. 

Гэтэл улс төрчдийн захиалгаар очсон удирдлагууд нь алтан ширээгээр өрөөгөө чимж суухын оронд энэ мэт эрсдэлээ тооцоолох ёстой байв. Тэгвэд тус үйлдвэрийн удирдлагууд буюу Тус үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо яваад иржээ. Мөн саяхан сүр дуулиантайгаар томилогдсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч Ц.Бат-Энх Сербийн Белград хотно болж буй боксын ДАШТ-д Монголын баг тамирчдыг ахлан яваа. Тэрээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр томилогдоход дагаж Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон. Дарга нар нь ийн зугаалж явахад “Эрдэнэт үйлдвэр” технологийн нөөцгүй болоход хүрсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.