СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨ ШӨНӨ ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

"Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, маргааш өдөр Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна" хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлд зорчих гэж байгаа бол автомашиныхаа аюулгүй байдлыг хангаж, бүрэн бүтэн байдлыг шалгаж, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ үү !!! 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.