ХОЛИМОГ ТУЛААНЧ З.ШИНЭЧАГТАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БОЛНО

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд Холимог тулаанч З.Шинэчагтагын гэм буруугийн шүүх хурал ирэх даваа гарагт болохоор тов гарчээ.

Түүнийг Хан-уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг зодож танхайрсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11,6,1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.