УНТАЖ БАЙСАН НЯРАЙН ХАМРЫН ЗӨӨЛӨН ЭДИЙГ МУУР ИДСЭНИЙ УЛМААС НЯРАЙ НАС БАРЖЭЭ

Сэлэнгэ аймгийн "Цагаан нуур суманд" хоёр сартай эмэгтэй хүүхэд нас байрсан хэрэг гарчээ.

 Хэргийг тодруулбал: Тус суманд бүртгэлтэй хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд нь ухагдаж, нүүр толгой орчим олон тооны цэгэн шархтай нас барсан байна. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар: Хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас баржээ. Тухайн муур нь гэрийн тэжээвэр муур биш байсан бөгөөд хэрэг болохоос хоёр хоногийн өмнө айлынх нь хүүхдүүд гудамжнаас гэртээ оруулсан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.