ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ Б.ШҮХЭРТИЙН ХҮҮХДҮҮД ТӨРӨӨС ЗЭЭЛ АВЧ ИНГЭЖ “ЗАВШЧЭЭ” !!!

Банкир Б.Шүхэрт нь гэр бүл буюу үр хүүхдүүдийнхээ хамт хэд хэдэн хувийн компанитай.. “Нүүдэлчин групп” ХХК нь уул уурхайн салбарт “Мондулаан трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК”, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК, хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Эрдэнэт Фүүдс” ХХК, хөдөө аж ахуйн салбарт “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийг үүсгэн байгуулж зургаан охин, нэг хараат компанитай.

“Мондулаан Трейд” ХХК-ийн толгой компани болох “Нүүдэлчин групп”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Ерөнхий дарга нь Шүхэртийн Жаргал, гишүүд нь Гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэрт, түүний хүүхэд Шүхэртийн Бүтэд, Шүхэртийн Батнасан, Шүхэртийн Лхамсүрэн /Барилга хот байгуулалтын дэд сайд байсан/ нар байдаг. 

Гавьяат эдийн засагч Б.Шүхэрт өөрийн хүүхдүүдтэйгээ хамтарч байгуулсан гэр бүлийн компаниуд нь өнгөрсөн онд Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс  болон төрөөс авч болох өөр бусад зээл тусламжийг тултал авч байсан ч эргэн төлөөгүй аж !

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч компаниуд дунд "Мон дулаан трейд" багтсан бөгөөд МАН-ын гишүүн, уяач, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн хамааралтай. Тус компани нь Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Зүүншандын амны алтны шороон ордыг ашиглах төсөл нэрээр 16 тэрбумын зээлийг 2018 оны аравдугаар сард авчээ. 

Хөгжлийн банк “Цуурай эх” компаний данс руу 9.9, Мон дулаан трейд компаний өөрийн данс руу 5.1 тэрбумыг шилжүүлжээ. Харин өнөөдрийн байдлаар тус компани 3.4 тэрбумын зээлээ л төлж барагдуулсан ба Хөгжлийн банкинд 19.4 тэрбумын өртэй.

Шинжээчийн шалгалтаар “Мон дулаан трейд” компаний хувьцаа эзэмшигчээр "Нүүдэлчин групп", Ц.Баярсайхан, Ш.Мөнхнаст, М.Нямбаатар нар байгаа бөгөөд хамгийн их хувьцааг эзэмшиж буй “Нүүдэлчин групп” ХХК нь Монгол Улсын гавьяат эдийн засагч Балжиннямын Шүхэртийн үүсгэн байгуулсан компани. Харин Б.Шүхэрт нь Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн төрсөн аав юм. Аав хүү хоёр Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ дийлэнх буюу 1.1 тэрбумаар Голомт банк дахь зээлээ хаасан бол 9.9 тэрбумыг шилжүүлэн авсан “Цуурайн эх” компани нь 6.6 тэрбумыг бэлнээр данснаасаа гаргаж, үлдсэн 3.3 тэрбумыг буцаагаад “Мон дулаан трейд” рүү шилжүүлжээ. Харин бэлнээр гаргасан 6.6 тэрбумаас 4.1 тэрбумыг нь Шүхэртийн охин Ш.Бүтэд өөрийнхөө компани болох “Нью Стандарт финанс” компани руугаа шилжүүлж авчээ.

Өөрийнхөө компани руу шилжүүлэн авсан мөнгөнөөсөө өөрийнхөө хувьцаа эзэмшдэг “Чингис хаан” банк руу дүрмийн сан нэрийдлээр нэг тэрбумыг шилжүүлэхээс гадна төрсөн дүү Ш.Лхамсүрэн болон түүний төрсөн хүүгийн нэр дээрх зээлийн хүүг төлжээ. Энэ мэтээр ах дүү нарын үүсгэн байгуулсан компанийн сүлжээ алтны орд ашиглах, хайгуул хийх нэрийдлээр авсан Хөгжлийн банкны зээлээр өрөө дарж, зээлээ төлж, хувьцааныхаа дүрмийн санг нэмэгдүүлэн “Найрлаж” дуусгажээ.

Хамгийн сонирхолтой нь ах дүүгийн группын шунал зөвхөн Хөгжлийн банкаар дуусаагүй. Тэд аавынхаа нэрээр байгуулсан “Нүүдэлчин групп”-ээр дамжуулан төрийн зээл олгох бүх л нүв сүвийг ашиглаж байсан бөгөөд ЖДҮХС-гаас мөн зээл авч байжээ.

Ш.Лхамсүрэнгийн хувьцаа эзэмшдэг, тус группын охин компани болох “Дархан мах корпорац” компаниараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авч байсан бол мөн Нүүдэлчин  группын охин компани болох “Эрдэнэт фүүдс” ХХК нь Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зургаан тэрбумыг зээлж авсан аж.Энэ бүх зээлийг Б.Шүхэрт нь өөрийн хүү Ш.Лхамсүрэн, охин Ш.Бүтэд, тэдний дүү нар болох Ш.Жаргал, Ш.Батнасан тэднийг тойрон хүрээлэгч буюу Ц.Баярсайхан, Д.Батаа нартай хамтран хийдэг байжээ.

10-Н НАСТАЙ ХҮҮГ АВТОМАШИНААРАА ДАЙРЧИХААД БУУЖ ИРЖ ӨШИГЛӨЖ БУЙ “АДГУУС” БОЛ ТӨРӨӨС БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛ АВЧ “ЗУСАЛДАГ” ЭРХЭМ БАЙСАН УУ ? ! 

2012 оны дөрөвдүгээр 23-ны өглөө 11 цаг 57 минутад 25 дугаар эмийн сангийн урд замд 10 настай хүү  автын осолд орсон. Хэргийг 0966-УНИ улсын дугаартай Ланд круйзер-105 маркын машин жолоодож явсан 40 гаруй насны эр үйлдсэн. Жолооч 70 хувийн согтолттой хажуудаа гурван согтуу бүсгүй суулгаж явахдаа явган хүний гарцаар гарч явсан хүүг мөргөн 23 метр зайд чирч амь насыг нь хохироосон байдаг.

Уг жолоочийг Ш.Алтанхуяг гэдэг. Мөн “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал. Осол гарах үед машинаас нэгэн согтуу хүн гарч ирэн, газар хэвтэж байгаа хүүхдийг өшиглөсөн байдаг. Дашрамд мэдээлэхэд : Ш.Алтанхуяг нь төрсөн  эгчийнхээ 10 гаруй настай охиныг онц хэрцгийгээр амийг нь хороосон ба үүндээ ч ял шийтгэл авч , хоригдож байсан гэх мэдээлэл бий. Үндсэндээ хоёр хүүхдийн амийг хороосон эрхэм төрөөс зээл тусламж авч түүнийгээ ч төлж барагдуулдаггүй эрхэм байсан аж...

 



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.