ТОМ 4 УУРХАЙД ГАНЦААРАА ӨНДӨР ҮНЭЭР ШАЛГАРСАН СПЕЙШЛ МАЙНИНГ ХХК

“Спейшл майнинг сервис” компани бол Орон нутгийн ТТ ХК, ЭТТ ХК-ийн Баруун, Зүүн цанх, Бортээгийн уурхайд ганцаараа өндөр үнээр шалгарч чаддаг компани.
Тэдний техник хэрэгсэл, хүний нөөцийн чадамж дээрх 4 том уурхайн ажлыг зэрэг хийж гүйцэтгэхэд яагаад ч хүрэлцэхгүй. Гэвч тэд бидний хувьцааг нь эзэмшдэг гэх Хувьцаат компаниудад захирлуудад шан харамжийг харамгүй өгч чөлөөтэй мөлжиж чадаж байна. 
Тэд ЭТТ ХК-ийн Цанхийн Баруун уурхайд хийх өрөмдлөг, тэсэлгээний ажлыг Хөрс хуулалтын ажлын тендерийн доор туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан ажлыг тусад нь салгуулж хуулийн дагуу жил бүр зарладаг байсан тендерийг 3-н жилийн хугацаатай тендер болгон зарлуулж, өөрсдөө шалгарч чаддаг цүнхний компани юм. 
Энэ компани хаана очино тэнд авилг**н соёл цэцэглээд эхэлдэг.
Санал болгосон үнэ, чадамжаараа шаардлага хангахгүй тул Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах болсон 4 компанийн тэсрэх бодис үйлдвэрлэх Тусгай зөвшөөрлийн сунгалтыг шалтгаангүйгээр гацааж байгаад 4 сарын дараа тендерт өндөр үнээр шалгардаг.

Хийгээгүй байж өрөмдлөг тэсэлгээ, нүүрсний ачилт тээвэрлэлт хийсэн гэж хий ажил бичүүлж мөнгөө хувааж авдаг учраас сольж чаддаггүй гэж ард олон ярилцдаг.
Томчууд холбоотой учир энэ компанийг шалгаж гаргаж ирэхгүй байх гэх юм. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.