ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХ-ХЭТ СУМЫН НААДМЫН ТАЛБАЙН ДЭРГЭД ХЯТАДУУД НҮҮРС УХАЖ ЭХЭЛЖЭЭ

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу Хятадуудтай нийлж, Дорноговь аймгийн Их-хэт суманд нүүрс ухаж эхэлжээ. 

БНХАУ-ын иргэн Chen William Hon Lam гэгчийн "Эл Эл Ти Ди" ХХК нь Дорноговь аймгийн Их-хэт сумын нутагт байрлах "Олонгийн ухаа" гэх газарт 11 сая м2 талбай бүхий нүүрсний нөөц газрыг ашиглах зөвшөөрөл авч улмаар тухайн компани нь хэдхэн хоногийн өмнөөс нүүрс олборлохоор техник хэрэгслээ Их-Хэт суманд авчирч, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

Тухайн газар нь Их-Хэт сумын морь барианы газар буюу сумын төвийн наадмын талбайн дэргэд аж. 2 жилийн өмнө тус наадмын талбайг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, хурдан морь уралддаг хэсгийн замыг хусаж янзалжээ. Гэтэл жүжигчин Л.Баттулгаар ахлуулсан хэсэг бүлэг Хятадууд хэдхэн хоногийн өмнө ирж, газрыг ухаж эхэлсэн ба Дорноговь аймгийн Их-Хэт сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд "Эл Эл Ти Ди" ХХК-ны хайгуул судалгааны ажлыг зогсоож, шаардлага тавьсан гэх мэдээлэл ч байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.