Ц.АНАНДБАЗАР ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙТАЙ ХЭД ХЭДЭН ГЭМТ ХЭРГЭЭР ХОЛБОГДОЖ БАЙНА !


Сайд асан Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн ЗУРГААН зүйл ангиар ялласнаас ДӨРӨВ нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох хэрэг байгаа аж. Ц.Анандбазарт холбогдох дөрвөн хэрэгтээ Т.Бадамжунай Эрүүгийн хуулийн “Хатгагч, хамтран гүйцэтгэгч” зүйл ангиар шүүгдэхээр зүйлчлэгджээ. Харин хэргүүдийн Гүйцэтгэгч статусаар шүүгдэх учиртай Ц.Анандбазарыг уг хэргүүдээс тусгаарласан байна.

Ц.Анандбазар Ж.Бат-Эрдэнэд 50 мянган ам.долларын хахууль зуучлуулахаар ханджээ.

 Ц.Ананбазар 50 мянган ам.долларыг Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД асан Ж.Бат-Эрдэнэд авлига байдлаар өгүүлэхээр Т.Бадамжунайд хандсан боловч уг валют Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД асан Ж.Бат-Эрдэнэд очоогүй, Т.Бадамжунай уг холболтыг хийлгүйгээр Ц.Анандбазарт гурван хөөрөг зарж, өөрөө авсан гэх үндэслэл шалгагдаж, батлагджээ.

Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аман дахь хоёр хаусыг Т.Бадамжунайд хамаатуулан шалгажээ

Т.Бадамжунайн хамаарал бүхий 28 орон сууц зарлагдахад Бага тэнгэрийн аман дахь нэг хаус түүний охины эзэмшлээр нэрлэгдэж байв. Үүн дээр нэмэгдэж, дахин нэг хаус шалгагдсан. Худалдан авах гэрээ нь 600 мянган ам.долларын үнэлгээгээр 2017-2018 оны үед  хийгдсэн боловч төлбөр нь хийгдэхгүй явсаар, Ц.Анандбазарын талаас Т.Бадамжунайг Иргэний хэргийн шүүхэд өгч, нэхэмжлэл гаргажээ.

Ц.Анандбазарын эрчим хүчний асуудлыг бүтээхийн тулд Т.Бадамжунай ТӨХК-иудын захирлуудыг хатгасан гэх хэрэг

Т.Бадамжунайд хамаарах хэргүүд дунд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарыг хамруулан шалгаж, яллагдагчаар татсан.Тэднийг Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аман дахь хаусуудад эрчим хүч тавих зөвшөөрөлд хамаарах сунгалт, техник нөхцөл олголтуудад нөлөөлөл үзүүлсэн гэх үндэслэлээр шалгагдсан.

Уг хэрэгт Т.Бадамжунай нь Эрүүгийн хуулинд тодорхойлогдсон ХАТГАГЧ хэлбэрээр яллагдагчаар татагджээ.

Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аманд баригдсан хаусуудын эрчим хүчний асуудлаар сайд асан Т.Бадамжунай “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарт нөлөөлөх замаар хаусуудыг авлигаар авсан байж болзошгүй үндэслэл шалгагдаж эхэлсэн бололтой.

Гэвч хоёр хаусын асуудлаар Ц.Анандбазар талаас Т.Бадамжунайн хамаарлуудыг шүүхэд өгч, төлбөрөө барагдуулах шаардлага удаа дараа тавьсан зэрэг нь тогтоогдож, хэргийг тусад нь шалгасан байж болзошгүй.

Мэдээллийн эх сурвалж : Eguur.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.