“ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ИЙН НЯГТЛАН ӨӨРИЙНХӨӨ ЦАЛИНГ НЭМЖ , ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГ ДУРААР ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БУЙ ЮУ ? !

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга , ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нь дээрх албан тушаалд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон ба томилогдоод удалгүй өөрийн цалингаа дур мэдэн нэмжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.6 дахь заалтыг зөрчиж : Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Азжаргалын үндсэн цалинг үндэслэлгүй тусгайлан нэмсэн , мөн ур чадварын нэмэгдлийг 30 хувиар олгож ,  2021.10.15-ны өдрийн Б/171 тоот тушаалаар томилон 1 645 000 төгрөгөөр өөрийгөө цалинжуулж, удаан жилийн нэмэгдлийг 35 хувь, мэргэшсэн нягтан бодогчийн нэмэгдлийг 15 хувь, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгийн урамшууллыг сар бүр олгох, сарын үр дүнгийн шагналыг хоёр дахь сарын цалингийн гүйцэтгэлээс эхлэн тооцож олгохоор тогтоожээ. Анхаарал татсан энэ асуудал нь аудитын шалгалтаар илэрсэн байна.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай ” 43-р тогтоолын 1,2 … өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасныг зөрчиж, санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нь өөрийн таньдаг хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр станцад шууд томилуулж чаджээ.

БГД-ийн татварт тушаах мөнгийг ЧД-ийн татварт санаатайгаар ДӨРВӨН сар тушаажээ !!!

Ямар ч нягтлан хүн татвараа байгууллагынхаа харъяа дүүргийн татварт төлөх ёстой. Гэтэл “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал ажилчдын 2022 оны 3, 4, 5, 6-р саруудад цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан татвар болох 252 182 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс рүү иргэн Ц.Азжаргал нэрээр шилжүүлжээ. Уг нь татвар төлөхдөө хувь хүний нэрээр гүйлгээ хийх бус , байгууллагын нэрээр шилжүүлэг хийгдэх ёстой. Мөн Баянгол дүүргийн татварт тушаах мөнгийг Чингэлтэй дүүргийн татвар руу ийнхүү санаатайгаар 4-н сар шижлүүлсэн нь тогтоогджээ.

Шилэн дансны мэдээллээр “ДЦС-3” ТӨХК руу хийх гүйлгээг ХОЁР ТЭГ нэмж 256,724.07 төгрөгийг 25,672,407 болгож шилжүүлжээ !!!

Мөнгө завшсан байж болзошгүй “ГЭМТ ХЭРЭГ”

Үүнээс гадна компанийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд олон тооны данс нээж, хаах зэргээр мөнгө хүүлэх, уг данснуудыг хүүгийг орлого балансад бүрэн тусгагдсан эсэх тодорхойгүй байна.

Угтаа бол компанийн мөнгөний хадгаламжийн хүү ч компанийн мөнгө төдийгүй, үүнийгээ үйл ажиллагааны бусаар олсон орлого хэмээн хувь хүмүүсийн дансаар гарган хууль бусаар зарцуулсан байж болзошгүй үйлдэл гаргасан ба хүүгийн орлого нийт 38.6 сая төгрөг байсан нь аудитын шалгалтаар тогтоогджээ.


 Энэ мэтээр “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргалын гаргасан алдаа зөрчил үргэлжилнэ. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн илэрсэн нь бөгөөд илрээгүй алдаа дутагдал олон байгаа гэдгийг эх сурвалж хэлж байв.
 

Харин ийм алдаа дутагдал гаргасан хүн өнөөдрийг хүртэл “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д хэлтсийн даргаар ажилласаар байгаа нь анхаарал татаж байна. Хэрвээ өөр байгууллагад ийм алдаа гаргасан бол ажилдаа үлдэх байсан нь эргэлзээтэй. Магдагүй “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ц.Минжинхүү энэ асуудлуудын ард байдаг юм биш биз гэх хардлага төрүүлж буй. Бид энэ талаар түүнээс тодруулан эргэн мэдээлэх болно.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.