Ч.ХҮРЭЛБААТАРЫН ӨӨРӨӨ ХААН БАНКНЫ САВАДАД БИЧСЭН ЗАХИДАЛ ИЛ БОЛЛОО

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Япончууд Монгол хамгийн нөлөө бүхий ХААН банкны эзэмшлийн хувиа худалдаж буйтай холбоотой сүртэй мэдэгдэл хийсэн олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Тэрбээр чуулганы индрээс Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг худалдан авсан гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Ч.Хүрэлбаатар саяхныг хүртэл Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа ХААН банкны япон эзэн Савада гэгчид хандан англи хэл дээр бичсэн захидал ил болжээ. 

Төрийн сайдын “25.01.2019 11/386” дугаартай албан бичиг нь ашиг сонирхлын зөрчилтэй, “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгохыг зорьсон, цаашлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ч зөрчсөн гэж хэлж болохуйц албан тоот байна. Хачиртай нь, тухайн үед Сангийн сайдын зүгээс Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэж байсан Ж.Батбаясгаланд “2019.01.25 11/386” гэх огноо, дугаартай монгол хэлээр бичсэн бичиг илгээсэн гэж мэдээлэл давхар гарч ирэв. Үүнийг нягталж үзэхэд нийслэлийн захирагчийн албан ийм дугаартай бичиг огт ирээгүй байдаг. Тэгээд ч нэг ижил огноо, дугаар хоёр албан бичих байх ёсгүйг төрийн албаныхан архиваас ил болгосон байна. Өөрийнхөө явуулсан захидлыг огт яриагүй Ч.Хүрэлбаатарын энэ үйлдэл УИХ-ын гишүүнийхээ эрх мэдлийг үндэслэн хэнийг ч хамаагүй дор зоргоороо гүтгэж болдгийг харууллаа. Дээрх хөдлөшгүй баримтаас үзэхэд, “Хулгайч хүн хамгийн чангаар хулгайчийг бариарай” гэж орилж, асуудлыг өөрөөсөө холдуугдаг гэдэг л болж байгаа нь тодорхой харагдана гэжээ.







Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.