МОНГОЛООС ЯПОНД ОЧСОН ИРГЭД 3 ХОНОГ ТУСГААРЛАГДАНА

Япон улсын засгийн газар (COVID-19) цар тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг энэ сарын 5-ны өдрөөс чангатгаж Англи, Аргентин, Украйн, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улсаас зорчин ирэгсдийг 3 хоног тусгаарлах шийдвэр гаргажээ.
Арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас эхлэн Монгол Улсаас Япон руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурав хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах юм байна.
Тусгаарлах байрыг Японы хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, тус зардлыг Японы Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: https://www.mhlw.go.jp/content/000851895.pdf

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.